Зөгийн балыг эрүүл хүн урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 100-200 граммыг тогтмол хэрэглэнэ. Ингэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэгдэхийн зэрэгцээ цовоо сэргэлэн, бяр чадалтай, өлчир тэсвэртэй, царай зүс сайхан болдог.
Зөгийн балыг ямар зориулалттай хэрэглэж байгаагаас хамаарч хэмжээ найрлага, хэрэглэх хугацаа, өөр өөр байна.
Зөгийн балыг хэт халуун зүйлээр даруулж хэрэглэхэд балны чанар, эрдэс бодис, витамин нь үхэж балны үйлчлэх үр дүнг бууруулна.
Хүмүүс зөгийн балны өнгөнөөс хамааруулж ямар өнгийн балыг ямар өвчинд хэрэглэх нь сайн байдаг вэ? гэсэн асуулт тавих явдал их байдаг. Үүнд: Цагаан, цагаан шаргал балыг зүрх, судас, амьсгалын замын болон мэдрэлийн талын өвчныг эмчлэх, сувилахад, харин хар хүрэн, бор, бор шаргал бал нь (уураг, төмөрлөг ихтэй) бал нь ходоод гэдэс, элэг цөс, хордлого зэрэг дотоод эрхтэн болон ядаргаа сульдаа, яр шархыг эмчлэхэд сайн гэж ерөнхийд нь сайн гэж үздэг.
Эх сурвалж: эмнэлэг.мн