УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд 11.40 цагт нийслэлийн 45 дугаар дунд сургуульд очиж саналаа өгөх бол МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд 11.50 цагт нийслэлийн 23 дугаар дунд сургуульд очиж саналаа өгнө.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 12.30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өгнө. Хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд ч мөн адил Сүхбаатар дүүргийн 45 дугаар бүрэн дунд сургуульд байрлах 7-р хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.