Сонгинохайрхан дүүргийн Эмээлт буюу 22-ын товчоо, Баруунтуруун, Хан-Уул дүүрэг дэх Өлзийт хороолол зэрэг Улаанбаатар хот уруу нэвтрэх хяналт шалгалтын цэгүүдэд НМХГ, НЦГ, НМЭГ-тай хамтран НЭМГ, дүүргийн эрүүл мэндийн төв болон Багануур дахь Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд тав хоногийн турш ажиллажээ.
Нийслэлд тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээг шуурхай зохион байгуулахад бэлэн байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэн нийт 1050 тээврийн хэрэгслийг шалгасан бөгөөд нийт 4222 зорчигчийн биеийн хэмийг үзэж, тархвар судлалын асуумж авлаа.
Мөн хяналт шалгалтын цэгүүдэд ажиллаж байгаа нийт 144 албан хаагчдын эрүүл мэндэд хяналт тавьж, 2139 зорчигчид зөвлөгөө өгч, тарваган тахал өвчнөөс сэргийлэх тухай 600 ширхэг гарын авлага тарааж, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа хэмээн НЭМГ-аас мэдээлэв.