Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2016 онд “Дубайн гэрээ”-г байгуулсан нь Монгол улсад онц их хохиролтой гэрээ болсон гэж “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас мэдэгдсэн билээ.
Тэдний үзэж байгаагаар “Дубайн гэрээ”-гээр гадны банкаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг. Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон юм.
Иймээс уг гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнөөдөр /2019.05.15/ 14:00 цагаас нээлттэй явагдахаар товлогджээ.