Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 45 суудлаас 34 суудал авсан билээ. Тэгвэл НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооноосмэдээлэл хийсэн юм. Энэ
үеэр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй \”Бидэнд итгэл хүлээлгэж санал өгсөн нийслэлчүүддээ
баярлалаа. Сонгогчид улс төрийн
намын мөрийн хөтөлбөрийг дүгнэж, хариуцлага тооцож чаддаг гэдгийг энэ удаагийн
сонгууль харууллаа. Манай
нам 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх
айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьсан. Бид мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ. Нийслэлчүүддээ
тухай бүрт нь тайлагнана. Мөн нийслэлийн удирдлагуудын эхлүүлсэн томоохон
ажлуудыг үргэлжлүүлнэ” гэсэн юм.