Азийн сангийн дэмжлэгтэйгээр төрийн өмчиийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудын засаглалыг үнэлэх үнэлгээг хийхээр болсон байна. Энэ удаагийн үнэлгээг “Эрдэнэс тавантолгой” ХК, “МИАТ” ТӨХК, “Шивээ овоо” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Төв АЗЗА” ТБХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Хөрөнгийн бирж” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудад хийхээр төлөвлөжээ.
Үнэлгээг хувьцаа эзэмшигчдийн эрхийн хамгаалалт, хувьцаа эзэмшигчдийн хурал, мэдээллийн ил тод байдал, дотоод хяналт, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа, ТУЗ-ийн үйл ажиллагаа, их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчил гэх долоон дэд сэдвийн дор явуулах юм байна.