Ялагдлын дараах АН-ын дарга хэн байх вэ? Гэх асуулт тавигдах нь. Унасан \”бөхчүүдийн” хувьд ухаарлын 4 жил ирж байгаа. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдож өрсөлдөөний босгыг даван тунаж үлдсэн лидер хүнээ намын дарга болгохоор яригдаж эхэлжээ.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг С. Эрдэнэ АН-ын дарга болох нь тодорхой болоод байна. Харин УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл УИХ дахь АН-ын бүлгээ удирдах бололтой.