Төрийн ордонд өнөөдөр яаралтай Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар зарласан юм. УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарьт багтаагүй уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж гэж байсан нь тодорхой байна.
Ингээд байнгын хорооны хуралдааны танхимд байхгүй гишүүдийн картыг хийж ирцийг бүртгүүлэх гэж байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ө эсэргүүцэж \”Байхгүй гишүүдийн картыг хийх нь хууль бус, гишүүд нь өөрсдөө картаа хийх ёстой\” гэж сануулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат түүнийг \”Чи карт хийхгүй гэж хэлдэг хэн бэ\” хэмээн ам хэлээр дайрч, биед нь халдсан аж.
Д.Ганбат дарга МАН-ын ажлын албаны даргыг байнгын хорооны хуралдааны танхимыг тойруулан элдэн хөөж, улмаар Төрийн ордны коридороор \”хөөн муур хулгана\” болсон гэнэ. Олонх болж чадаагүй АН-ынхан бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа энэ цаг үед хуваарьт ороогүй хуралдааныг зохион байгуулан хууль бусаар хуралдуулах гэсэн ноцтой зөрчил гаргалаа. Тэд чухам ямар учраас байхгүй гишүүдийг ирцийн тоонд оруулж картыг нь шургуулахыг завдаж, хуралдаан зохион байгуулахыг оролдсон нь тун хачирхалтай байна.
Мөн хууль тогтоох дээд байгууллагын хамгийн чухал ажлыг гүйцэтгэж явдаг Хууль зүйн байнгын хорооны дарга ийнхүү хууль зөрчиж, гудамжны үйлдэл гаргасан нь хэр зөв бэ.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com