Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл 2019.05.23-ны өдөр хуралдаж тус банкны Гүйцэтгэх захирлаар Норихико Катог томилжээ. Түүний өмнө Голомт банкны Гүйцэтгэх захирлаар Ө.Ганзориг ажиллаж байсан билээ.
Ноён Норихико Като нь ажлын гараагаа Bank of Tokyo-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байжээ. Мөн өмнө нь 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгон хөгжүүлсэн юм.