БНХАУ-ын экс дарга Ху Жинтаогийн шадар туслах Лин Жихуаг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар \”Синьхуа” агентлаг мэдээллээ. Лин Жихуаг өнгөрсөн оны зургаадугаар сарын 11-ний өдөр баривчилсан юм. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оны долоодугаар сарын 27-ны өдөр Лин Жихуа намаасаа хөөгдсөн билээ.
Прокурорууд түүнийг 77 сая юань буюу 11 сая ам.доллар авлигад авсан хэмээн буруутгаж, гэр, машин, үл хөдлөх хөрөнгө зэргийг нь битүүмжилсэн байна. Мөн түүнийг төрийн нууцыг задруулж, шанд нь үл хөдлөх хөрөнгө авсан гэжээ. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд зарим гэрч \”Лин Жихуа авлига авснаа хүлээн зөвшөөрсөн” гэж ярьцгаасан байна.
Он гарснаас хойш Бээжингийн нөлөө бүхий 50 гаруй эрхэм авлигын хэргээр намаасаа хөөгдөж, ял шийтгүүлжээ.
эх сурвалж: tur.mn