Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг 07 сарын 06-ны өдөр буюу Лхагва гарагт 11 цагаас хуралдуулахаар шийдвэрлэв. Тус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
- Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм