• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2025 он 12 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

    Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

    Иргэд Засгийн газрыг огцруулахыг шаардаж жагслаа

    Д.Өнөрбат: Агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 55 хувиар буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна

    Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

    Төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй

    “Ногоон нуур 1008” төслийн удирдагчийг албадан гаргаж, Монголын хилээр орох эрхийг нь 3 жилээр хаслаа

    Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэж байна

    Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг ирэх долоо хоногт зарлана

    Ажилгүйдлийн тэтгэмж батлагдсан төсвөөс хэтэрсэн тул он гарангуут олгоно

  • Улс төр
    Б.Жавхлан: Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ

    Татварын хуульд өөрчлөлт орсноор 2.8 их наяд төгрөг иргэн, ААН-д үлдэнэ

    Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв

    Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина

    Дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад өгөв

    АН-ын бүлэг дэд сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Нууц материалыг ил болгох эрхгүй парламент байж болохгүй

    Ж.Алдаржавхлан: Туулын эрэг дээр хайрга олборлоод, хаяад явсан дайны дараах мэт дүр зурагтай байна

    Элчин сайд нарыг томиллоо

    Элчин сайд нарыг томиллоо

    Төв банкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрэхэд юу нөлөөлөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    Нохойн орон

    Нохойн орон

    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

  • Дэлхий дахинд
    Трамп АНУ-д зорчихыг хориглосон орнуудын жагсаалтад дахин таван улсыг нэмжээ

    Жуулчид АНУ руу нэвтрэхдээ цахим сүлжээний түүхээ шалгуулна

    Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо

    Энэтхэгт шөнийн клубт гал гарч, 25 хүн амиа алджээ

    Хятад улс төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд жирэмснээс хамгаалах эм, бүтээгдэхүүнд татвар ноогдуулна

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Цагаан ордны эмч Трампын шинжилгээний хариуг танилцуулжээ

    Шри Ланка олон улсаас тусламж хүсч байна

    Европын холбоо: 16-аас доош насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлахыг уриалав

  • Эрүүл мэнд
    ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

    Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

    Эмч нарын илүү цагийн урамшуулалд 1 тэрбум төгрөг гаргана

    Хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

    Боловсролын ерөнхий газраас ханиад томуу нэмэгдэж буйтай холбогдуулан зөвлөмж гаргажээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

    Сэтгэл гутрал гэдэг нь товчхондоо юунаас ч таашаал авахаа болихыг хэлнэ

    Д.Бараадууз: Малаа хэрхэн онд мэнд оруулах вэ

    Ядарч цуцахын цагтаа энэ харц, энэ тэвчээрийг үргэлж санаж явах болно оо

No Result
View All Result

Дугаар хорооны иргэд ба дугаар хавтаст хэргүүд

by
2015-09-18 09:48
in Онцлох мэдээ
0
SHARETWEET

\"\"Улс төр судлаач Д.Ганхуягын нийтлэлийг хүргэж байна.

Үйл явдал маш хурдан өрнөж байгаагаас манай угаасаа замбараагүй холион бантанг ухаж ойлгоход улам бүр түвэгтэй болсоор байна. Нөгөө талаас эрх баригчдын үйлдэл ч гэсэн оюун ухаант үйлдэл гэхээсээ тэсгэл алдсан, амь тэмцсэн шинжтэй болж, утга агуулгат шинжээ алдаад байна. Энэ нөхцөлд системийн анализ амин чухал гэж би бодож байна.

Дугаар хорооны иргэд
Монголын улс төр иргэдээ оролцуулдаггүй гэдэг ч үнэндээ \”дугаар хорооны иргэдийн” оролцоо бол мундаг. Өнөөгийн улс төрийн хямралын гол шалтгаан нь УИХ Монголын төрийн эрх барих дээд байгууллага атлаа бүх эрх мэдлээ алдчихсанд байгаа юм.
Төрийн дээр нам гарлаа гэж шүүмжилдэг байсан тэр цаг үе өнгөрөөд эдүгээ төрийн дээр \”дугаар хорооны иргэд” гарах хүртлээ завхралд орсон байна. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон тэр том эрх мэдлээ дурын амьтдад найр тавиад байхаар ийм л юм болдог. Ийм нөхцөлд бие даагчид илүү нэр хүндтэй, нөлөөтэй болохоос өөр яахийм ?! Багаас нь их рүү нь дараалъя.
МАН
Гудамжны энэ оролцоог хаах гэсэн тэмцлийн явцад МАН хүчтэй хуваагдалд орчихоод байна. Намын дарга, парламентын гишүүн авч бүлгийн ахлагч Д.Бямбацогтын ацалсан байр сууринаас болоод бүх эрх мэдлээ алдсан М.Энхболд маш осолтой үйл ажиллагааны дүнд албан ёсоор намын эрх мэдлээ гартаа авч байна.
Үүнд \”дугаар хорооны иргэн” С.Баяр гол үүрэг гүйцэтгэсэн. МАН хэрэв сөрөг хүчний байр сууринд байсан бол өдийд рейтингээрээ АН-аас тасраад явчих байсан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарснаараа гинжлүүлж одоо гадсаа тойрон дэвхцэж байна. 2008 онд Ховдын нэг бүлэглэлийг нөгөөгөөр дарахын тулд өөрөөр хэлбэл санхүүгийн энэ хүчирхэг бүлэглэлийг (Ц.Дамиран, Л.Пүрэвдорж, У.Барсболд тэргүүтэн) Н.Энхбаярын гараас салгаж авахын тулд С.Баяр Д.Бямбацогтыг дэвшүүлсэн, түүнээс хойш намын байртай хамт шатсан татваргүй барааны дэлгүүрээс нь зөөлгөж уудаг байсан вискинийхээ үнийг тооцон дэмжиж бүлгийн ахлагч болтол нь явуулсан. Бөгсөн дээрээ жин тавиулаад байхгүйн тулд Д.Дэмбэрэлийг УИХ-ын даргаар томилж байж Ховдынхныг дарсан шүү дээ. Энэ бол татаасаар гарсан \”тоглоомын хүүхэлдэй”, шинэ хүний нийтлэг дүр.
Бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн Н.Алтанхуягийг унагахын тулд С.Баяр парламентын бүлгээ АН-тай хамтрахыг шахсан бөгөөд түүний оролцсон гинжний нөгөө гархи нь \”Оюу толгойгоор гагнагдсан” С.Баярцогт байсан. С.Баяр өөрийн талаас У.Хүрэлсүхийг зүтгүүлж, намын дарга авч төрд бүлгийн сул гишүүн төдий статустай М.Энхболдыг бүлтэгнүүлж байгаад Д.Бямбацогтоор шийдүүлж, Шадар сайдаар томилуулж чадсан л юм даа. Ийнхүү эрх мэдэл С.Баяр-У.Хүрэлсүхийн \”холбоонд” шилжиж, ажил алба шийддэг төрийн албан тушаалтны хувьд У.Хүрэлсүх намын хамгийн нөлөө бүхий хүн болж хувирсан юм.
Ийм нөхцөлд нам нөлөө, ач холбогдлоо алдаад доншуучилж яваад ирсэн \”дугаар хорооны иргэн” С.Баяр, У.Хүрэлсүх нарын нөлөөнд орчихож байгаа юм. Ингээд олон арван жилийн түүхээ сэргээж 80 жилийн өмнөх нэрээ авсан МАН хог болов. Хямрал даамжирч Н.Алтанхуягийн арай гэж тогтоож байсан хямрал далангаа даван урсахдаа хамтрагч МАН-ын нэр хүндийг ч хаман одсон билээ. \”МАН, АН манай алтан гинжийг таслагтун” гэж хашгирч байсан тэдний тал руу гүйсэн бүхэн гинжинд нь орооцолдож байсан.
Алдаа нь М.Энхболд намын дарга атлаа бүлгээ толгойлоогүйд байгаа юм. Хэрэв 2012 оны ялагдал сүйрлээсээ болоод ой санамжаа алдчихаагүй л юм бол Н.Энхбаяр намын дарга болж, нөхөн сонгуулиар УИХ-д орж ирмэгцээ бүлгийн ахлагч болж, тэр цагаас Гагарины пуужин шиг цойлсон. Хэрэв М.Энхболд бүлгээ авсан бол Титов шиг цойлох л байсан юм. Учир нь эдийн засгийн уналт, дэлхийн хямрал зэрэг нь АН-д нар өөд үзүүлэхгүй байв. Гэтэл М.Энхболд Монголын хамгийн нүсэр, эртний эдлэлийн худалдаачин байж рейтингээрээ шилдэг 10-т орж чадаагүй л сууж байсан, одоо ч суусаар л байна. Харин түүнээс хэзээ хойно гарч ирсэн Д.Бямбацогт нь хамаагүй өндөр рейтингтэй байгаа байхгүй юу…
МАН талаас харвал яг 2006 оны парламент шиг бүтэцтэй энэ удаагийн парламент түүнд \”азын од” байсан ч М.Энхболд үнэндээ харалган, ойрын бодолтой, ер нь улс төрч биш юм. Хор найруулахдаа ч мулгуу хог юм. С.Баярын үгэнд орж 2015 оны намрын чуулганаар төсвөө батлуулахдаа гишүүдийнхээ тойрогт ахиухан юм тавиулж аваад шинэ жилийн дараа 2016 онд АН 2012 оны шинэ жилээр МАН-д бэлэг барьсан шиг цэцгэн туузтай хайрцганд салаавч хийгээд явуулчихна гээд зүүрмэглэж суух зуур нөгөөдүүл нь залуучуудын байгууллагыг нь гартаа авчихаад сандлынх нь хөлийг хөрөөдөж суув шүү дээ.
Тэр ёстой цочсондоо л залуучуудын байгууллагаа худалдан авсан. Тэр ганцхан арга барилтай юм. \”Ялахад мөнгө, мөнгө, бас дахин мөнгө” хэрэгтэй гэж ойлгодог учраас худалдаж авдаг болохоос улс төрийн тулааны ур дүй байхгүй аж. Хэрэв эдийн засаг сайн байсан бол М.Энхболдын дундарч байсан мөнгө НАМЗХ-ныхныг худалдаж авахад хүрэхгүй байсан, нөгөөдүүл нь илүү мөнгөтэй У.Хүрэлсүхэд биеэ үнэлэх байсан.
Харин АН-ынхан \”нэг тэнэг толгойд” хувь заяагаа даатгадаггүй тул бэлдсэн салаавчийг нь наадмаар хайрцаглаад түрүүлээд илгээчихсэн билээ. Зургаан сайдыг нь хөөсөн тул одоо эрхбиш М.Энхболд намаа тэргүүлж байгаа дүр эсгэж байна. Гэвч үнэндээ нам дотор нь дарь булаатай, цогшин уугиж эхлээд байна. Хэрэв тэр үнэхээр 2016 онд намаа явуулъя л гэж байгаа бол үтэр түргэн бүлгийн даргаа авах ёстой, хэрэв амжихгүй бол нам нь дэлбэрнэ. Нам ба парламентын ажлын уялдаа байхгүй учраас МАН өөдлөхгүй байна. Намын бүлгээ атгасан хүн л ирэх сонгуульд итгэл төгс орж чадна. Би МАН-д сайн санасандаа ч зөвлөөд байгаа юм биш, нэгэнт амжихгүй болсон учраас даапаалж байгаа юм. Хулхи юмнуудад зөвлөж байдаг ч илүү зан…
М.Энхболдыг ордонд дүйнгэтэж суух зуур МАН-д \”дугаар хорооны иргэд” эрх мэдлийг нь хадгалж байна.У.Хүрэлсүх, Д.Бямбацогт, С.Баяр гурвал хэвээрээ байна. Тэд 2017 онд М.Энхболдыг дэвшүүлэхгүйн тулд намаа унагасан ч чадна гэж ам шүдээ өгч байгаа билээ…
Б.Энэбишийг нас барсны дараа Н.Энхбаяр Ж.Бямбадоржид \”Та парламент талаа даагаарай” гэж хэлэхэд өнөөх нь УИХ-ын дарга болчихлоо гээд шинэ зангиа, костюмтайгаа орондоо орж байсан. Гэвч С.Төмөр-Очир дарга болж Ж.Бямбадорж бүлгийн ахлагч болсон, тэр хэдий гомдсон ч яг үнэндээ бүлгийн ахлагч бүхнийг шийддэг, \”парламент талаа даадаг байхгүй юу”.
Өнөөдөр Ховдын \”бас нэг Бямбаа” С.Баярын заавраар бүхнийг урдуур нь шийдээд байна…Д.Бямбацогт Ц.Элбэгдоржийн өрөөнд ажлаа хийгээд байгаа нь нэг нутгийнхдаа ч биш, МАН дахь гурвал нь тэнд бэхэжсэнд байна. Үүнийг би \”ТОМ АЛТАН ГАДАС” гэж зөндөө тайлбарласан даа…
МАХН нөгөө юу ч билээ нам
Нэг хүнийг тахин шүтэх донтой МАН-ын эсийн хуваагдал болсон МАХН ч бас л \”дугаар хорооны иргэн” Н.Энхбаярын мэдэлд байна. Намын бага хурал мурал гэж ямар элэнцэг нь байхав дээ ?! Н.Энхбаяр МАХН-ыг байнга хуралдуулж, сурсан зангаараа бүгдийг нь хүлээн авч, өөртөө татаад бусдынх нь эсрэг турхирчихаад сууж байна. Энэ бол хамгийн үр дүнтэй схем, учир нь дотроо хагарах тусмаа даргадаа сайн болдгийг тэр 10 гаруй жил төр зайдлахдаа мэдээд, туршаад, шалгачихсан шүү дээ.
Тэр бүлгийн ахлагч бүхнийг шийддэгийг туршлагаараа мэддэг учраас өөрт нь ухаангүй дурласан З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар тавьсан юм шүү дээ. Парламент ямар улс орноо хөгжүүлж гялайлгах биш, түүнд зөвхөн гарын дор үнэнч хүн л хэрэгтэй. Эрчүүл бол найдваргүй байдаг, ядаж л архи уухаараа агсамнаад санасан бодсоноо хэлнэ гээд гүлдийгээд байдаг. О.Баасанхүүг хар л даа, сайд болгосонгүй гээд бас л хэрдээ агсагнаж байгаа биз дээ ?! З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү хоёрын цорын ганц ялгаа нь энэ. Харин эмэгтэй хүн бол үгүй.
Бүдүүлэг шийдэмгий эмэгтэй бол шийдвэргүй дорой эрийг бол дор нь базна л даа. Бүлгийн ахлагч Н.Батцэрэг бол баталгаатай \”цэрэг”, чингэхдээ бүр \”ниваал цэрэг”, түүнд хувин шүүр хоёр байхад л хангалттай, түүнд \”АКА”-ны бараа ч харуулж болохгүй, тэнэг амьтан. Н.Энхбаяр бүлгийн ахлагчийг МҮАН-д найр тавихдаа үүнийг харалгүй яахав дээ ?! Энэ нь Н.Энхбаяр ухаантай гэсэн үг биш, хаа хөндлөнгийн би ч хараад багцаалдаж л байна ш дээ…
Нэгэнт бүлгээ гартаа авсан бол Н.Энхбаяр эвслийн даргын хувьд бүхнийг шийдэгч болон хувирна. Бүлэг бол бүлэг. Тэр энэ тоглоомонд үнэн түүртэхгүй байгаа, учир нь өмнө нь зөндөө тоглочихсон, зөндөө хожиж байсан тоглоом шүү дээ. Үүгээрээ Н.Энхбаяр гудамжинд байгаа хэрнээ, МАН-ын цөөнхийг авч гарсан хэрнээ М.Энхболдоос хамаагүй хүчтэй байгаа юм шүү дээ. Рейтингээр эхний аравт бол найдвартай дээгүүр орж байгаа.
Бүлгийн ахлагчаа алдсан МҮАН-ын дарга М.Энхсайхан бас л \”дугаар хорооны иргэн”. Түүнд шатар нүүх шаанс байхгүй. Тиймээс тэр хэн ч биш. Судалгаа авахдаа тулбал МҮАН гэсэн бичгийг уншсан хүн ямар нам байдаг юм бэ ? гэж гайхаж байгаа. Би ч уг нь нямбай хүн дээ, гэхдээ л Энхсайханы намын нэрийг МҮДН гэж нэг бичээд, МҮШН гэж нэг бичээд та нарт зөндөө л загнуулаа биз дээ ?! Уг би хамгийн сайн тогтоох ёстой манай Г.Уянгын нам ш дээ…
Бүлгийн ахлагч нь Н.Энхбаярын дуулгавартай зарц болсон байна. Н.Энхбаяр эвсэгчээ бүрмөсөн залгихын тулд \”Хэрэв шадар сайд болъё гэвэл чи МАХН-д элс, эсвэл чи МҮАН-ын дарга бол” гэж тулгахаас ч бэргэхгүй болтол буулганд нь орсон байна. М.Энхсайхан нээрээ хэн ч биш байгаа биз ?! Н.Батцэрэг нь харин татгалзсан, учир нь Н.Энхбаяраас үхтлээ айна ш тээ, тэгэхээр нь Байгаль орчны сайд болгож доош нь хийж байна. М.Энхсайхан портфельгүй ч гэсэн сайд гэсэн нэр зүүхээс өөр шидгүй болж. Ядаж муухайгаар бодоход энэ ор нэр сайдаа өгөөд намдаа өөр яам авч, хэдэн гишүүнээ ажилтай болгох тухай бодох ч сэхээгүй болтлоо доош орсон байна. Чаддаг ганц юм нь \”онолын” өгүүлэл байсансан. Тэрийгээ ч чадахаа байж…
Н.Энхбаяр хажуудаа байгаа хэнд ч нар өөд үзүүлдэггүй юм. Тэр орь ганцаараа оройн дээд байхыг хүсдэг, ямар ч систем бий болгосон тэр нь өөрт нь үйлчилж байхыг л шаарддаг ийм л хүн. Үнэндээ туршлага мэдлэгийг нь харгалзан үзэж, улс эх орноо боддог бол (энэ харин ёстой илүү үг болж байна даа) Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ гурвын дэргэд М.Энхсайхан, Ч.Улаан, Д.Тэрбишдагва гурав байтугай олон \”сайд шиг сайд” эвсэлд байхгүй юу ?! Намган дунд цэцэг тарина гэж энэ. Тэр цэцгийг авах гэж орсон бүхэн живнэ.
Ингээд дуусахгүй, дараагийн бүлгийн ахлагч хэн гээч ?! Ц.Нямдорж Н.Энхбаярыгаа муугүй мэддэг учраас хэлж байгаа юм, О.Баасанхүү ш тээ. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа царай, энэ төрийг бүтээсэн, бүтээлцсээр байгаа Н.Энхбаярын \”гайхамшигт урлал”. Үхсэн элэнцэгийн нь \”төрөө урлах” энэ тэр гэж… тэр М.Энхсайхан. Эхлээд л Ц.Цолмонгоо алдаад эхлээ биз дээ ?!
Би улстөрийг систем гэж дандаа л хэлдэг, системийг яаж ажиллуулснаас амжилт олох эсэх нь хамаардаг гэж үглэдэг, үүнийг харин хэн ч ойлгодоггүй. Харин Н.Энхбаяр системээ \”сайн” ойлгодогийн учир нь тэр өөрөө энэ системийг бүтээгч нь, мөн эвдэгч нь шүү дээ. Одоо тэгээд хар л даа, ийм л байгаа биз дээ ?! Юм ойлгодоггүй малнууд, тэжээвэр ноход л над руу дайрдаг, гэхдээ тэжээвэр ноход бол ядаж мэдэж байгаа хүний \”туу” гэсэн дохиогоор хуцдаг тул арай илүү, малнуудтай бол юу ярих вэ дээ ?! Мал хариулахад нохой тусладаг нь үнэн.
Бага ангийн бодлого шиг хэлье. Н.Энхбаяр … М.Энхболд. Энэ хоёрын хэн нь том бэ ?! Их багын тэмдэг тавь даа ?! Тэгвэл МАН…МАХН-ын аль нь том бэ ?! Би бол өгүүлэлдээ намуудыг ингэж л дараалж байна.
МАХН дотор ч тэмцэл бий. Н.Энхбаяр МАХН-ыг яг гамбир шиг эргүүлж хайрч байдаг юм. Эхний хэд нь хайрагдаад түлэгдчихсэн, одоо нөгөө талыг нь…Хэнийг ч юу ч болгож чадна гэсэн үг л дээ. Өнөө бүр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн гишүүнд яригдаж байсан Ч.Улаан, Германд элчин байсан Д.Тэрбишдагва, Монгол банкны Ерөнхийлөгч байсан О.Чулуунбат одоо гамбирийн түлэнхий ёроол болчихсон ш дээ. Харин одоохондоо З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг нар сайхан улайгаад хөөж байгаа байхгүй юу…
Гэхдээ энэ бол бүр том тоглоом биш. Бүр томруулаад харвал хачин хөгийн юм болж байна л даа. Энэ төрд. Н.Энхбаяр бол нурсан балгасан дотроо нурмайсан хэдэн юмандаа атамандаж, тэднээр тоглож байгаа авч өөрөө бол амь дүйж яваа өчүүхэн амьтан байхгүй юу, чааваас. Энэ бол шоргоолжны үүрэн дэх тулаан. Хэдэн шоргоолж хогийн сав руу мацаа л биз, харин бүгд тэднийг томруулдаг шилээр хараад шогшролдоод байгаа байхгүй юу…
АН
Н.Алтанхуяг айхтар учраас хамаг зовлонг хамт туучсан генсекээ өөр фракц ч гэсэн итгэж бүлгийн ахлагчаар тавьсан. Өнөөх нь \”Харж байгаарай удахгүй доллар мянга болно…” энэ тэр гэж шаагаад олны элэг доог болдог ч гэсэн даргадаа үнэнч байсан.
Тэр байтугай Н.Алтанхуягийг намаас нь гөнжиж Ц.Оюундарийг генсек болгож байхад ч бүлгийн ахлагчаа аваад үлдэж байсан. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг дээр нь эрх мэдэлдээ мансуурсан галзуучуудын армийг Д.Эрдэнэбат тулдаа хамхиж байсан. Манай талийгаач Б.Дашрэнцэн Д.Эрдэнэбатад хир халдаадаггүй байсан нь үнэн юм билээ.
Н.Алтанхуягийг унагаж аваад томилсон бүлгийн ахлагчийн АН-д үлдээсэн замналыг харвал Хэнтийд тавьсан замаас нь ялгарах юмгүй болжээ. Олон эзний нэг зарц гэдэг шиг хутга тонгорог болсон хэдийнхээ учрыг олох гэж зовж байгааг нь ойлгож болох ч тавлаж байгаа юм биш, байдал ийм л байна.
АН-ын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрэх чадамжаа алдсан байна. Эцэстээ нэгнээ үзэн ядсан хоёр тал болж хуваагдаад төрийн эрх мэдлээ ашиглан нөгөө талаа унагах муу муухай баримт бүрийг цуглуулж хавтаст хэрэг нээж эхэлсэн шүү дээ. Гэхдээ бүгдээрээ тэр хавтаст хэргүүдээ Ерөнхийлөгч рүү барьж гүйсэн, цаадах нь аль алиныг нь баадуудаж байгаад баахан заазууртай болж авсан даа. 
Түүнийгээ хамгийн найдвартай газар хадгалууллаа гэсэн чинь гадагш алдагдаад, тэр нь бас тэндээсээ \”Рио”-оор дамжин манайх руу \”алдагдаад” ил болмогц айж сандарсан АН-ынхан \”Өршөөлийн хууль” яаран батлаж, өөрт оногдсон заалт бүрийг өршөөлд хамруулаад одоо тэр бантангаа хутгаж сууна.
Баабар \”Өршөөлийн хуулиар гишүүд хамсаатнаа аварч байгаа юм биш. Тэдэнд тийм жудаг ч байхгүй. Тэд өөрсдийгөө аварч байгаа юм. Учир нь тэд бүгд хулгайч” гэж жиргэсэнд \”Голомт”-ын Зоригт \”Маргааш гэртээ байх уу? Нэг хулгайч дүү нь ороод гардаг юм уу?” гэж дарамталж байна. Өнөөх нь \”Уучлаарай чамайг мартчиж, чамаас бусад нь хулгайч юм байна” гэж хэмх доошоо ордгийн цаана их юм бий. Та нарын шүтдэг Баабар чинь ийм л амьтан.
Үнэндээ хамгийн лаг хулгайч нь \”Голомт”, түүнээс ашиг хүртдэгээрээ Баабар болохыг удахгүй нотлоод өгөмз. Бас нэг хулгайч нь сахал Эрдэнэбилэг. \”Хулгайч хулгайчаа бариарай” гэдэг шиг Ноён ууланд очсон этгээдүүд зуун зуун саяын хахууль авсан гэж нэг илтгэл тавьсан байна билээ.
Авсан бол АН-ын Ц.Оюунгэрэл ч тэнд хамгийн их далжиганасан. Сая хүртэл өршөөлийн хуулийн хоригийг авахгүй гэж яаж улайрч байна ?! АН-ынхан яамаараа очиж жүжиг тоглосон шүү. Тэгж яривал \”Бороо гоулд”-тай анхны Тогтвортой байдлын гэрээг хийсэн хүн Баабар. Баабар сангийн сайд байхдаа хийсэн хамгийн том луйвар бол \”Голомт”. Тэр халаглаад байгаа бондын мөнгө энэ тэрийг нь үрэн таран хийгч нь \”Голомт”. Ийм байж бидний луйврыг үргэлжлүүлэхгүй бол улсаараа өлбөрч үхнэ энэ гэж худлаа жүжиглэх хэрэг түүнд үнэндээ байхгүй. Тэр ч байтугай Засгийн хямралыг өчнөөн өдөөсөн Зам тээврийн яамыг хүртэл тэр хулгайч биш, дүү нь өөрөө биечлэн аваа биз дээ ?! \”Голомт”-оос авсан зээлэндээ таталдаж байгаа Х.Баттулгыг З.Энхболдоос салгаж ганцаардуулаад одоо дураараа дургих гэж байгаа бол ёстой гонжгор !!! Өөр хэн тэр хоёроос энэ яамыг булааж чадах юм ?!
Ерөнхийлөгч
З.Энхболд \”Өршөөлийн хууль” яаран батлахгүй байх байр суурьтай байсан. Улс төрийн хүрээнд явж буй яриагаар энэ нь парламентын 22 гишүүнд эрүү үүсгэх хэрэг байгаа. Дараагийн сонгуульд тэд Ц.Элбэгдоржийн гараас хаашаа ч гарахгүй. Тиймээс тэд айж ухаан алдсандаа Н.Энхбаярыг чөлөөлж байгаа нэрээр өөрийгөө аврах гэж ийм балиар юм хийсэн дээ. Н.Энхбаярын хувьд хуулийн ямар ч зүйл заалт өөрчлөөд өршөөгдөнө гэж байхгүй, тэр Монголоос ч гарах эрхгүй болчихсон байна.
Түүнээс Н.Энхбаяр мундагтаа өөрийгөө чөлөөлчихөөд одоо засаг төр гээд байгаа юм байхгүй. Тэр бол дугаар хорооны атаман. Үймж бужигнаж учраа олохоо байсан АН-ын шокон дээр л өөрийгөө аврах улс төрийн тоглолт хийж чичирч байгаа өрөвдөлтэй амьтан. Хогийн сав руу авируулж байгаа Н.Энхбаярыг биш, шоргоолжуудыг биш, хогийн савыг нь хар гэж би хэлж байна.
Тэр хогийн савны эзэн бол Ц.Элбэгдорж. Тийм болохоор тэр баяр ёслол, өөрөө авчирсан гэж сайрхдаг ардчиллын цэнгэл наадмыг үл тоон парламент руу бүтэн цаг нулимсныг байгааг бүгдээрээ харлаа. Цаадуул нь үнэндээ гөлөг болчихсон байгаа биз ?! Ц.Элбэгдорж: \”Парламент эрхээсээ татгалз, сайд огцруулдагаа боль, ээлжит бус сонгууль зарлах эрхийг Ерөнхий сайдад өг. Танхимаа бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад өг. Бүгдээрээ Ерөнхий сайдын өмнө сөгд, бүх алдааг чинь засаад өгнө өө” гэж лүндэгнэж байна. Төрийн эрх барих нэг субьект нь нөгөөгөө ингэж ил тод азаргалж байсан түүх бий юу ?! Тэр ч байтугай Энхбаярын томилгоог элэглэн шоолж, хэдэн шоргоолжийг чинь няц дэвсэнэ шүү гэж айлгаж сүнсийг нь авч хаяхаа дөхлөө шүү дээ !!! Нөгөө хэд нь алдаагаа биш, өнөөхөө засуулах гэж байгаа аятай хавчигнасаар баярын илтгэл өндөрлөлөө. Сталин ч ийм адгийн сүрдүүлэг дарамт үзүүлж байгаагүй юм…
Албан тушаалаа ашиглан дараа нь улс төрийн зорилгоор ашиглахын тулд гэмт хэргүүдийг зориуд дарж байгаад бусдыгаа сүрдүүлэх бол өөрөө гэмт хэрэг болох нь мэдээж хэрэг.
Ц.Элбэгдорж ийм адгийн сүрдүүлэг хоёр дахь удаагаа хийж байна. 
Манайхан юмыг амархан мартдаг. Тэгвэл би сануулаад өгье. Эхний удаа Н.Алтанхуягийн Засгийн Газрыг унагасны дараа 2015 оны 4 дүгээр сард Ц.Элбэгдорж УИХ-ыг аймшигтай сүрдүүлсэн юм. Тэр нь Ч.Сайханбилэгийг үг дуугүй дэмжүүлэх гэсэн бодлого байсан юм. Чацгаа гартлаа айсан УИХ хоороороо \”за” гэж байгаа юм чинь. Гэтэл өөдөөс нь ганц Г.Уянга л дуугарав. Тэр үг нь энэ байна: \”Та юунд энэ УИХ руу нулимж байдаг юм бэ ? Өнөөгийн энэ улстөрийн хямрал, үүний шалтгаан нь та. Энэ бол таны 25 жил тарьж ургуулсан үр, таны 25 жилийн ажлын үр дүн. Энэ улс чинь эзэнтэй, парламентын засаглалтай юм шүү. Та тайлангаа яагаад тавихгүй байна. Хуулиар Та УИХ-д ажлаа хариуцах ёстой, тэр тайлангаа тавь.”
Ингэж улаан нүүр рүүгээ дэлсүүлсэн Ц.Элбэгдорж 6 жилд анх удаа парламентад тайлангаа тавьсан ба энэ хооронд Жастин Каплагийн хэрэг, гадаад сүлжээ зэрэг хамаг булай нь илэрч баларсан билээ.
Одоо тэр УИХ-ыг хоёр дахь удаагаа сүрдүүлж байна. Түүнд байгаа зэвсэг нь дээр цухас боловч хэн ч ойлгохоор дурдсан \”хавтаст хэргүүд”. Ингэмэгц парламентаараа дарамтанд орж, бараг бүгдээрээ айж байна. Арчаагүй хогнуудад дахин дахин хэлж өгөөд байхад \”юу ч ойлгохгүй” үнэн заяагүй шаарнууд юм. Гэхдээ ганцхан юм хэлье:
Г.Уянга ахиад л ганцаараа өршөөлийн хоригийг хүлээн авах хурал дээр \”ӨӨРИЙН ЧИНЬ Ч АЛДААГ ЗАСНА” гэж Ерөнхийлөгчид хэлж байна. Энэ бол хоосон үг биш гэдгийг би дэндүү сайн мэднэ. Уг нь энд Г.Уянгын тухай бичихгүй байя гэсэн ч энэ бол удахгүй гарцаагүй сэдрэн өргөжих зарчмын асуудал юм. Яагаад гэвэл Н.Энхбаярыг ч, Ц.Элбэгдоржийг ч нэгэн зэрэг ингэж сөрж чадах улс төрч Г.Уянгаас өөр байхгүй. Хоёр дахь удаагаа Та нар Г.Уянгын ард нуугдах гэж байна. Үгүй гэвэл бүгдээрээ Ц.Элбэгдоржид бүлдэгдүүлнэ. Ц.Элбэгдорж шалдаа унасан нэр төрөө сүрдүүлэг, рекэт хийж аварна гэж бодож байвал ёстой гонжгор нь. Яагаад гэвэл түүний алдааг засна, бас шүүнэ…
Энэ удаа ингээд зогсоё. Өмнөх өгүүллийг хэт урт бичсэнээс хуваагдаж гараад олон хүн бүрэн уншиж чадаагүй учраас ингэж байна. Харин үргэлжлэл бол байгаа нь мэдээж хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 09 дүгээр сарын 17.

Эх сурвалж:  ganaa.mn

ShareTweet

Related Posts

Б.Жавхлан: Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ
Онцлох мэдээ

Татварын хуульд өөрчлөлт орсноор 2.8 их наяд төгрөг иргэн, ААН-д үлдэнэ

2025-12-22 18:22
Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна
Нийгэм

Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

2025-12-22 18:07
Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв
Онцлох мэдээ

Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв

2025-12-22 16:33
}

Шинэ мэдээ

Б.Жавхлан: Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ

Татварын хуульд өөрчлөлт орсноор 2.8 их наяд төгрөг иргэн, ААН-д үлдэнэ

by undesten
2025-12-22 18:22
1

Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

by undesten
2025-12-22 18:07
1

Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв

Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв

by undesten
2025-12-22 16:33
0

Иргэд Засгийн газрыг огцруулахыг шаардаж жагслаа

Иргэд Засгийн газрыг огцруулахыг шаардаж жагслаа

by undesten
2025-12-22 15:28
0

Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина

Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина

by undesten
2025-12-22 15:18
0

Д.Өнөрбат: Агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 55 хувиар буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна

Д.Өнөрбат: Агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 55 хувиар буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна

by undesten
2025-12-22 13:11
0

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

by undesten
2025-12-22 13:00
0

ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна

by undesten
2025-12-22 11:47
1

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй

by undesten
2025-12-22 11:37
0

Дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад өгөв

АН-ын бүлэг дэд сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

by undesten
2025-12-22 08:58
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай