Өмнө нь хэлж байсанчлан НИТХ-ын
сонгуулиар нийт 45 суудлаас 34-ийг нь авч олонх болсон МАН-ынхнаар Нийслэлийн
удирдлага дахь Ардчилсан намынхныг солих анхдугаар хуралдаан ид өрнөж байна.
Анхдугаар хуралдаанаар
1. НИТХ-ын Сонгуулийн дүн сонсох,
сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
2. НИТХ-ын даргыг сонгох
3. НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог
тогтоох, тэргүүлэгчдийг сонгох
4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх
бөгөөд яг одоо гурав дахь асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, НИТХ-ын
Тэргүүлэгчдийн тоог тогтоох, Тэргүүлэгчдийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 гишүүнтэй байхаар тогтож, МАН, АН хоёроос
өөрсдийн Тэргүүлэгчдийг сонгохоор болсон ч АН цөөнхийн эрхийг хааж боолоо гэдэг
үндэслэлээр Тэргүүлэгчдийнхээ нэрсийг мэдүүлээгүйгээс МАН өөрийн есөн
Тэргүүлэгчдийг сонгосноор энэ удаагийн Тэргүүлэгчдийг сонгох асуудал өндөрлөж
байна.
МАН-ын зүгээс АН-д хоёр квот олгосон ч АН гурван эрх авах ёстой,
цөөнхийн эрхийг боогдууллаа хэмээн ийнхүү Тэргүүлэгчдийнхээ нэрсийг мэдүүлээгүй
байна. Үүнээс болж НИТХ есөн гишүүнтэй зөвхөн МАН-ын бүлэг л байгуулагдлаа. Эсрэгээрээ
АН хоёр Тэргүүлэгчээ хэзээ мэдүүлэх нь тодорхойгүй үлдлээ.
Төгс