\”Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг хүртээсэн. Түүний 300 ширхгийг буюу 30 хувийг 300 мянган төгрөгөөр Засгийн газар худалдан авахаар болсон. Ийнхүү хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд төлбөрөө гурав хуваан авөхаар болсон юм.
Тухайлбал, хүсэлтээ гаргаж баримтаа бүрдүүлсэн хүмүүс сонгуулийн өмнө 100-200 мянган төгрөгийг аваад байгаа юм. Харин үлдэгдэл мөнгөний хувьд иргэдийн дансанд одоог хүртэл ороогүй байгаа тухай иргэд бүртгүүлсэн банкиндаа гомдолложээ.
300 дахь мянгаа сурагласан хүмүүс нийгмийн сүлжээгээр нэг нэгнээсээ асууж эхэллээ. Түүнийгээ дагаад үлдэгдэл мөнгийг олгохгүй гэсэн шум ч дэгдээд байгаа юм.
Харин Төрийн банкнаас \” Хувьцааны мөнгө орж ирээгүй байна. Хэзээ орох нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн хариу өгсөн юм.
Ийнхүү иргэд үлдэгдэл мөнгөө хүлээсээр л.