Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа сул байсан дундад ази үүлдрийн нохойд дөрвөн настай хүү уруулж хазуулсаны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хүү гэрээсээ гарч хоёр хашааны цаана байх эмээгийнх рүүгээ гүйж яваад ийм эмгэнэлт байдлаар нохойд уруулж, эмнэлэгийн тусламж авсан ч маргааш нь амьсгал хураасан билээ.
Тодруулбал, хүүг хашаанийх нь Б-ийн \”Дундад Ази” үүлдрийн нохойд хазсан бөгөөд салгах гэж оролдоход тавихгүй нохой хүүг зуусан чигтээ зугтсан. Арай гэж хүүг салган авахад гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Ингээд хүүг ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч тусийг ололгүй нас барсан. Энэ хэргийг СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нохойны эзэн Б нь нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд уруулж амиа алдсан тул Эрүүгийн хуулийн 201.2-т заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай гэж үзэн 2.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхэд хазсан дундад ази үүлдрийн нохойг устгажээ. Сануулж хэлэхэд тэжээвэр нохойг оройн 23цагаас өглөөний 06 цаг хүртэл сул тавихыг зөвшөөрдөг.Үүнээс бусад цагт уяатай байлгах журамтай. Хэрвээ салхилуулах тохиолдолд аманд нь хошуувч, хүзүүвч оосортой гаргах ёстой байдаг аж.
Нинж