Фижи арлын улсад хүндийг өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаас О.Дархижав, Г.Энэрэл, Ө.Сарандагина зэрэг тамирчид дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлаган дор оролцож байгаа юм.
Өнөөдөр тэмцээний +71 кг-ын жинд хүч үзэж буй О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр огцом өргөлтийн төрөлд эхний оролдлогоороо 93 кг-ыг өргөсөн хэдий ч хоёр, гурав дахь оролдлогоо өргөж чадаагүй аж. Ийнхүү эхний оролдлогоороо хүртэж буй түүний хүрэл медаль нь Монгол улсын Дэлхийн аваргаас хүртэж буй арав дахь медаль болж байгаа юм.