Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэхүү мэдээллийн үеэр олны анхаарлыг ихээр татаж буй буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хэрэглээнээс хасах тухай асуудлын талаар тайлбар өглөө.
Б.Энх-Амгалан “Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2021 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг бүртгэхгүй байх заалт орж ирсэн.
Гэхдээ дийлэнх иргэд маань Приус маркийн буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа учраас салбарын яамны зүгээс уг заалтыг буцаан татах саналтай байгаа. Хуулийн төсөл эхний хэлэлцүүлэг явагдаагүй байна. Байнгын хороогоор ороод хэлэлцэгдэж эхлэхээр уг заалтыг татаж авна.
Энэ ажлыг нэлээд судалгаатай шат дараатай хэрэгжүүлэх ажил учраас энэ заалтыг татаж авч байгаа. Иргэдийн дунд бухимдал, төөрөгдөл үүсгэхгүйн тулд уг мэдээлийг хийж байна” гэсэн юм.
Ийнхүү хуулийг хэлэлцэж эхлэхээр уг заалтыг хуулиас татахаар болсоноо салбарын сайд мэдэгдлээ.