Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монгол улсын шигшээ баг яг одоо 17.00 цагт өөрийн эх орны хөлбөмбөгийн ногоон талбайд гарах гэж байна. Монголын залуус энэхүү эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн багтай хийж байгаа юм.
Манай залуустай тоглох Брунейн Даруссаламын баг зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотод ирсэн байна. Тэдний хувьд 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваний талбайд зочлон тоглож 0:1-ээр хожсон боловч өөрсдийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатнаас хасагдаж байсан юм. Түүнчлэн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын тэмцээнд талбайдаа 1:0-ээр хожиж байсан муугүй өрсөлдөгч билээ.
Дэлхийн чансааны 187-р байрт бичигдэж байгаа Монголын шигшээ багт болон 194-р байрын Бруней Даруссаламын багуудын тоглолт яг одоо эхэлж байгаа тул та бүхэн эх орныхоо багийг очиж дэмжээрэй.