МАН-ын Бага хурлын VI хуралдаанаас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхи дэмжлээ.
МАН өчигдөр өглөө 11 цагаас Удирдах зөвлөлөө хуралдуулж, Ерөнхий сайдын томилгоог авч хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр дэвшилтээс нэрээ татсан бөгөөд улмаар Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатын нэр тунаж үлдээд байсан юм.
Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр хуралдах УИХ-ын чуулганаар авч хэлэлцсэнээр томилгоо албан ёсоор баталгаажих юм.
Ж.Эрдэнбат гэж хэн бэ
Төгссөн сургууль, мэргэжил
1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2002 – 2004 онд Удирдлагын академи
2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2002 – 2004 онд Удирдлагын академи
2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал
1996 – 1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын \”Сүүтэй\” ХХКомпанид нягтлан бодогч
1997 – 2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
2000 – 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2004 – 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
2005 – 2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
2008 – 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2010 онд Алтангадас одон
Гадаад хэл
Англи
Төгс