\”Яг түүн шиг\” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах болсон цагаасаа хойш \”Урлагийн нэвтэрхий толь\”, \”Википедиа\” гэх зэргээр нэрлэгдэх болсон дуучин, \”Шар айраг\” хамтлагийн ахлагч Г.Ганхүү нэгэнтээ өөрийгөө урлагийн ертөнц дэх хамгийн царай муутай эр гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Мөн саяхан \”Нисванис\” хамтлагийн ахлагч Д.Амгааг хань татаж, \”бид хоёр чинь хамгийн царай муутай нь шүү дээ\” хэмээж Д.Амгаагаа хөөрхөн шоглоод авсан.
Гэхдээ Г.Ганхүүг урлагийнхан дотроо хамгийн сайхан сэтгэлтэй нь гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй. Ямартай ч, ИЗНН-ын гишүүн Г.Ганхүү өчигдөр Ардчилсан намд элсч буйгаа өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр \”Ардчилсан намыг задарсан үед нь биш ядарсан үед нь элслээ” хэмээн бичсэн юм.
Нинж