Ирэх 2020 онд арлын улс Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадам болох зуны олимп болох билээ. Зуны олимпийн наадамд монголчуудын гол өрсөлдөх төрлүүдийн нэг болох Чөлөөт бөхийн олимпын эрх олгох эхний бөгөөд гол тэмцээн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн Казакстан улсын Нур-Султан хотноо есдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Чөлөөт болон сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүд 50, 53, 57, 62, 68, 76 кг, эрэгтэйчүүд 57, 65, 74, 86, 97, 125 кг-ийн жинд хүч сорино. Харин сонгомол бөхийн төрөлд эмэгтэйчүүд 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд хүч сорих бөгөөд жин тус бүрийн эхний зургаан байрт шалгарсан буюу нийт 108 бөхөд олимпийн наадамд зодоглох эрх олгох юм байна.