ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр Засгийн газрын хуралдаанд малыг хөлөөр нь гадагш экспорлох эсэх асуудлыг танилцуулж эцэслэн шийдвэрлэжээ.
Энэхүү хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газраас гаргаад байсан малыг хөлөөр нь экспортлох тухай өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон байна.
Үүнтэй холбогдуулан яам болон тус холбооны зүгээс аль болох дотооддоо өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлогыг хэрэгжүүлэх аж. Иймээс махны экспортоо нэмэгдүүлэх болон махны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж тэднийг бүрэн дүүрэн ашиглах, малыг эдийн засгийн эргэлтэд үр ашигтайгаар оруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэл барьж ажиллахаар болж байгаа юм.