Өнөөдөр хуралдсан Нийслэлийн улирдах ажилтнуулын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгасан байна. Мөн тэрээр энэ сарын 15-ны хүчтэй салхины улмаас замын шар хайс унаж автозамын хөдөлгөөнд оролцож байсан автомашин, хүмүүст учирсан хохирлыг барагдуулахыг үүрэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Шар хайсны асуудал улс орон даяар асуудал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Чанаргүй, шаардлага хангахгүй асар үнэтэй хайс, хашлага худалдан авсан. Гүйцэтгэл байхгүй ийм ажил хийсэн. Үүнээс болж хохирсон автомашины эвдрэл гэмтэл, иргэдэд, хотод учирсан хохирлыг хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө хариуцана. Төлбөр тооцоог нь төлнө. Олон автомашин эвдэрч хэмхэрсэн мэдээлэл байна. Хохирсон иргэдийн мэдээллийн дагуу 7-8 иргэний автомашин эвдэрч, нэг иргэн гараа даруулсан мэдээлэл байна. Тэдний хохирлыг тендерийн үйл ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нөхөд хариуцаж төлбөрийг барагдуул.
Мөн тус хайсыг худалдан авсан, гүйцэтгэлд хяналт тавиагүй хэлтсийнхэнд хариуцлага тооц, Н.Гантөмөр дарга аа. Та ажил хийгээд гүйгээд байдаг. Наадуулд чинь ажил хийж байгаа юм алга. Арга хэмжээ авч, дараагийн ажилд хариуцах эзэнтэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн сануулсан байна.