Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг энэ сарын 18-ны өдөр хийж, 98 хувийн саналаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаж, иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж эхэлсэн.
Өнөөдөр УИХ-ын чуулган үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдаж, Байнгын хороо хуралдах товтой байсан юм. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаад ирж амжаагүй байгаатай холбогдуулан өнөөдрийн хуралдаануудын товыг хойшлуулсан байна.
Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, дүгнэлтийг нэгтгэх ажлын хэсгүүд маргааш хуралдах аж. Иймээс байнгын хороо болон нэгдсэн чуулган энэхүү ажлын дараа буюу ирэх долоо хоногт хуралдахаар болжээ.