НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах ээлжит 13 дахь тохирлыг энэ сарын 17-ны 19.30 цагаас МҮОНТ-ээр шууд дамжуулна. Энэ удаагийн сугалааны тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд худалдан авалт хийсэн бүх баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай юм.
НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөвхөн бүртгүүлсэн баримтыг л сугалаанд хамруулахаар болсон бөгөөд сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэж заажээ.