Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний уулзалт зохион байгуулагдаж байна. Гэвч
энэ үеэр зарим улс оронд гарч буй асуудал АСЕМ-ын уулзалтад ирсэн зочдыг
түгшээж, санааг нь чилээж байна. Тухайлбал, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Францын Ницца хотод болсон
террорист хадлагын асуудалд анхаарлаа хандуулж эхлүүлсэн. Ази, Европын
удирдагчид Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, терроризмтой тэмцэхээ
илэрхийлсэн юм. Уг нь Франц улсаас АСЕМ-ын уулзалтад Гадаад хэргийн сайд Жан
Марк Айроу оролцохоор ирсэн байсан юм. Гэвч улс орондоо болж буй тогтворгүй
асуудлаас болоод хурлыг дуусгаж чадалгүйгээр нутаг буцсан байна.
Тэгвэл урьд шөнө Турк улсад цэргийн эргэлт хийхийг оролдлоо. Үүнээс болоод
өнөөдрийн хурлын эхлэл мөн л уг асуудалд анхаарлаа хандуулж, зочдын сэтгэлийг
түгшээв. Турк улстай хиллэдэг Кипр улсын Засгийн газраас АСЕМ-ын дээд түвшний
уулзалтад оролцож байгаа Ерөнхийлөгч Никос Анастасиадес төлөвлөсөн
хугацаанаасаа өмнө нутаг буцахаар болсон тухай мэдээлж байна. Гэхдээ тэрээр
үндэсний армийг байлдааны бэлэн байдалд оруулахыг үүргийг Монголоос өгсөн тухай
мэдээлэл цацагдаж байгаа юм.
Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж гадаад улс орнуудад болсон асуудалд анхаарлаа хандуулж байгааг
хэлээд, Монгол Улс зочломтгой, тайван орон гэдгийг уламжилж байна.