Төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олон улсын түвшний оношилгоо, эмчилгээг эх орондоо авах боломжтой боллоо хэмээн мэдэгдлээ.
Учир нь анх 2012 онд шаваа тавьж байсан, хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо эмчилгээний төв өнөөдөр ашиглалтад орж байгаа юм.
Энэхүү төвийг эмчилгээ, оношилгооны аппарат, компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, лаборатори, программ хангамж, хүний нөөц зэрэг бүхий л шаардлагатай зүйлсээр хангасан аж.
Түүнчлэн тус эмнэлэг зайн оношлогооны чиглэлээр салбартаа дэвшил авчирна гэж салбарынхан үзэж байгаагаа хэлж байлаа. Шинэ эмнэлэг нь дүрс оношлогоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтаасан, зайн оношлогоог орон нутгийн иргэдэд хүргэж улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байгаа юм.