Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, өнөөдөр нутгийн хөлгийн жолоо заллаа.
Айлчлалын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Мөн хоёр тал 20 шахам хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мөн өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхаж хоёр орны харилцааг бүхий л төвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан.
Айлчлалтай холбоотойгоор Монгол-Солонгосын бизнес форум мөн болсон юм.