Казахстаны Алматы хотод автомат буугаар зэвсэглэсэн хүн гудамжаар гүйн
цагдаа нар руу буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар
хоёр цагдаа амиа алдаж, хэд хэдэн хүн шархдаад байгаа аж. Тус газар түргэн
тусламжийнхан ирсэн бөгөөд тусгай албаныхан иргэдийг гудамжинд гарахгүй байхыг
анхааруулж, хэргийн газрыг битүүмжлээд байгаа юм байна.
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа \”цагдаа болон гэмт этгээд буудалцаж
байна. Суманд оногдсон цагдаад туслах ямар боломжгүй байна” гэж мэдээлжээ.
Үндэстэн агентлаг