Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний \”Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө. Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний \”Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амжилттай барилдаж, цолоо ахиулсан бөхчүүдийг хүлээн авч, наадмын түрүү, үзүүр бөхчүүдэд хоёр өрөө байр, мөнгөн аяга, батламжийн хамт гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд:
Монгол Улсын аварга, \”Алдар” спорт хорооны бөх, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба
Монгол Улсын арслан, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва