УЛААНБААТАР. /Sputnik/. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амссан гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн хэлснээр, Украины байдалтай холбоотойгоор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амсчээ.
Тэрбээр хэлэхдээ \”Монголд болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцогчдын ихэнх нь энэ хориг арга хэмжээ эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэдэгтэй санал нэгтэй байсан\” гэв.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ