Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт /2019.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан. Ингээд Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчтай цөөн хором ярилцлаа.
– Үндэсний их баяр наадмаа анх удаа найрууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан наадаж байна. Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Үндэсний их баяр наадам бол Үндэсний мюзикл юм.
-Энэ жилийн наадмын нээлт өмнөх жилүүдийн наадмын нээлтээс юугаар онцлогтой болсон вэ. Таны хувьд зорьсондоо хүрч чадсан уу?
Наадмын найруулагчаар ажиллана гэдэг тийм амар биш шүү дээ. Хүн болгонд зүхүүлнэ. Гэхдээ миний ард түмэн энэ наадмаас ирэх цагийн сайхан ерөөлийг авсан гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмэн маань бие биеэ сайн сайхан үгээр ерөөж байгаасай гэж хүсэж ажиллалаа.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу