“Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл өнөөдөр /7.22/ эхэллээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газраа чөлөөлсөн иргэдэд олгох юм. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр баталсан юм.
Энэхүү цахим бүртгэлийг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтойг албаныхан мэдээлсэн билээ. Хэрэв та энэхүү бүртгэлд хамрагдахыг хүсвэл цахим бүртгэл болох http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлээрэй.