Гадаад паспорт авна, сунгуулна гэдэг Монголчуудыг картын барааны үе рүү нь
ухраадаг хоцрогдсон үйл ажиллагаа болчихоод байна. Хөгжил дэвшилийг дагаж
төрийн байгууллагын үйл ажиллагаа ч хөгждөг, дэвшдэг байх ёстой баймаар.
Гэвч Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаа бахь байдгаараа. Иргэд дугаар
авч төрийн байгууллагын үйлчилгээг хүртэхийн тулд үүр шөнөөр оочирлосоор л
байна. Ачаалал нэмэгддэг эдгээр өдрүүдэд гадаад паспорт сунгуулж, шинээр авна
гэдэг бол ихээхэн тэвчээртэй, цаг завтай л хүний хийх ажил болчихоод байгаа юм.
Бүртгэлийнхэн чадах чинээгээрээ л ажиллаж, иргэдтэй хамт үүрээр оочирлох нь
энүүхэн байгаа. Гэвч төрийн үйлчилгээ удаашралтай, өнгөрсөн зуун үлдсэн оочир
дараалалтайгаа л байсаар байна.
Өчигдөр гадаад паспортоо сунгуулах гээд очсон танил минь \”Өглөө төрийн
байгууллагын үйл ажиллагаа эхлэхээс өмнө аль болох л эрт очлоо. Гэвч Улсын
бүртгэлийн паспартын хэлтсийн гадаа маш олон хүн оочирлон зогсож байна. Урдуур
байгаа хүмүүс нь эндээ хонож оочирлосон хэмээн ярьцгааж байгааг бодоход
паспортын хэлтэс ачаалал ихтэй байгаа бололтой. Тэгээд ажил эхэлтэл цаг хэртээ
оочирлож байгаад орлоо. Гэтэл дугаар тараагаад миний урдуур тасал орхих нь тэр.
Одоо яах вэ гэсэн маргааш эртхэн ирээрэй гэж байна. Ийм зүйл байж болохгүй биз
дээ. Цахимаар бүртгэл хийгээд, эсвэл хороо, дүүрэг болгонд салбарлаад
ажиллачихвал олон хүн нэг дор цуглаж, яршиг төвөг болохгүй санагдах юм. Үүнийг
хэн хэзээ, хэрхэн шийдвэрлэх юм бол оо” гэж ярив.
Оочирлож зогсох нь бий. Гэхдээ л \”хамрынх нь урдуур тасдаж” дугаар олгосон
гэх нь арай хилсдүүлсэн зүйл байлгүй гээд танилыг цаашлуултал, Улсын бүртгэлийн
газар сүүлийн өдрүүдэд үнэхээр ачаалал ихтэй байгаа аж. Гадаад паспорт шинээр
авахын тулд гадаад нь хонох ч шаардлага гарч байгаа аж. Мөн өчигдрөөс буюу
даваа гаригаас \”яаралтай” /гурав хоногт багтаан олгодог/ гэх үйлчилгээг түр
зогсоож, ажлын таван хоногт багтааж гадаад паспортын олголтыг хийж байгаа аж.
Амар