Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас
хойш жолооны үнэмлэх хэвлэгдээгүй. Тиймээс Замын цагдаагийн газраас гурван
сарын хугацаатай түр үнэмлэхийг жолооч нарт олгоод байсан юм. Тэгсэн энэ долоо
хоногоос жолооны үнэмлэх албан ёсоор хэвлэгдэж эхэллээ. Одоогоор Замын
цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэхийн захиалга ирээд байгаа аж. Эдгээр
захиалгыг ирэх наймдугаар сарын 20-ны дотор хэвлэж, дуусгах шахуу төлөвлөгөөтэй
ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдэгдсэн байна.