Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат 13 яам, 16 сайдтай байх төслийг Ерөнхийлөгчид өргөн барьсан.
Тус төсөлд зарим яамыг татан буулгаж, зарим яамдыг нэгтгэх тухай тусгасан
байсан юм. Гэвч энэ нь төрийн тогтворгүй байдлыг бий болгоно гэж Ерөнхийлөгч
үзсэн учраас хүлээн авахаар татгалзсан хариуг өгсөн байна.
Гэхдээ
асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж, Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй
зөвшилцөлд хүрчихвэл болох нь тэр. Тэгвэл эрх баригч намаас хэн хэн Засгийн
газарт ажиллах вэ гэдэг нь одоогоор таамаг төдий л байна. Гэхдээ зарим эх
сурвалжууд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар сайд болох нь
тодорхой гэж мэдээлж эхэллээ.
Ер
нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мэргэжлийн байх болов уу гэсэн хүлээлт бий.
Гэтэл шүлэг тэрлэдэг, төрийн байгууллага удирдаж үзсэн ямар нэг туршлагагүй
эрхмийг заавал албан тушаал давхардуулан томилох гээд байгааг гайхах хүмүүс
цөөнгүй байна.
Мөн
мэргэжлийн Засгийн газрыг унагаж мэдэх мэр сэр хүмүүсийн нэрс сайдад яригдах
боллоо. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн сайдад, УИХ-ын
гишүүн Н.Номтойбаярыг нийгэм хамгааллын салбарын сайдаар томилж магадгүй гэсэн
мэдээлэл цацагдаж байна.
Б.Бат-Эрдэнэ
аварга хуульч мэргэжилтэй. Гэхдээ дан дипломоор салбар удирдана гэдэг юу л бол.
Энэ мэдээлэл олон жил хуулийн салбарт ажилласан хүмүүсийн эгдүйцэл, дургүйцлийг
хүргэж байна. Эхнээсээ өөрийн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд
эхэллээ. Жишээлбэл, Хуульч О.Алтангэрэл өөрийн цахим хуудаснаа \”яагаад ч юм
мэргэжил рүүгээ
нулимуулсан мэт мэдрэмж төрж сэтгэл гундав” хэмээн
сэтгэгдлээ илэрхийлжээ.
Харин Н.Номтойбаярын хувьд өмнө
нь нийгмийн хамгааллын салбарын дэд сайдаар ажиллаж байсан учраас сайдаар
ажиллах боломжтой гэж үзсэн бололтой юм. Тийм зүйл байдаггүй юм аа. Тэгээд ч
төрийн байгууллага ямар \”хүүхэд эрхлүүлдэг өдөр өнжүүлэх” биш дээ. Тухайн үед
залуу хүн мэдлэг, туршлага хуримтлуулж, нийгмийн хамгааллын салбарын талаар
мэдээлэлтэй болж чадсан нь олзуурхууштай. Гэвч энэ сайд болоод яв гэсэн үг биш
л баймаар.
Уг нь МАН АН-ыг бодвол боловсон
хүчин сайтай гэгдэг. Гэвч дээрх мэдээллүүдээс харахад боловсон хүчний хямралд
өртчихсөн юм уу гэж ойлгомоор. Мэргэжлийн Засгийн газар бол бялуу хуваах ширээ
биш ээ гэдгийг Ж.Эрдэнэбат сайд эрх биш ойлгож байгаа байлгүй дээ.