Ирэх аравдугаар сарын 8-нд орон нутгийн сонгууль явагдах тов гарсан. Үүнтэй уялдан Нийслэлийн Аудитын газраас дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээн өнөөдөр зарлалаа.
Нийслэлийн Аудитын газраас тогтоосноор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөг байхаар нийслэлийн Аудитын газраас тогтоолоо.