Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Мэдээллийг өнөөдөр 11:00 цагаас намынхаа төв байранд хийх аж. Энэ долоо хоногийн эхээр Ардчилсан намын ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Ямартай ч одоогоор Ардчилсан намын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.