Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр болох Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх замын зорчих хэсгийн баруун талын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн хаагаад байгаа билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн уг замыг бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болжээ. Энэхүү замын хязгаарлалт 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжлэх аж.
Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.