Энэ бичлэг Испанийн бүхий л телевиз, сонин, цахим хэвлэлээр цацагдсан юм. Арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхагч хэсэг залуус Ази залууг зодсон. Уг хэргийг Испанийн цагдаа нар шалгаж танхай этгээдүүдийг баривлан, хохирогчийг тогтоогоод байгаа бөгөөд уг хохирогч нь 25 настай Монгол улсын иргэн байсан гэж мэдээлж байна.