Арабын нэгдсэн Эмират улсын \”The National\” сонинд мэдээлснээр, саяхан тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухаммед Бин Рашид Ал Мактум \”Дубайн хөгжлийн хөтөлбөр\”-ийн нэг хэсэг болох шинэ технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд 3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи зэргийг түлхүү хөгжүүлэх тухай асуудал чухал байр эзэлж байна.
3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи хоёр бол шинжлэх ухааны салбарын хувьсгалын чанартай технологи гэж хэлэхэд буруудахгүй. Энэ хоёр салбарыг түлхүү хөгжүүлж, Дубайг дэлхийн инноваци, шинэ технологийн төв болгох нь бидний гол зорилго гэж Мухаммед Рашид Ал Мактум ярьж байлаа.
Тэр \”3 D хэмжээст хэвлэлийн технологийг голлон барилга байшин, эм эмнэлгийн салбарт ашиглаж, 2025 он гэхэд Дубай хотын бүх барилгын 25 хувийг 3 D хэмжээст хэвлэлийн технологиор байгуулна. Үүгээр дамжин барилгын материал, хүний хүчийг хэмнэн, үр ашгийг дээшлүүлнэ\” гэжээ.
2030 он гэхэд Дубайн нийт авто замын 25 хувьд нь жолоочгүй авто машин зорчих болно гэж Мухаммед танилцуулсан юм.