Монгол Улсын Засгийн газрын “ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Тус байгууллагад түүхий нүүрс түлсэнтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлжээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна.