Сагсан бөмбөгийн Спортын мастер, Үндэсний шигшээ багийн тоглогч О.Дөлгөөн агсаны сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ыг наймдугаар сарын 3-ны 20 цагаас Сүхбаатарын Талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь оролцох аж.
О.Дөлгөөний биеийн байдлын тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд түгээж байсан Mongolia For Dulguun фэйсбүүк хуудаст энэхүү арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр хамрагдахыг урьжээ.