Дуучин Адель Оксфордшир гүнлигийн \”Soho Farmhouse\” зочид буудалд буудаллахдаа өөрийнх нь дуртай пиццаг авч ирэхийг тушаасан байна. Дуучны хүслийг гүйцээхийн тулд 23 цагийн үед 100 гаруй км замыг туулах хэрэг гарчээ. Буудлын тогооч яг жороор нь Аделийн дуртай пиццаг хийж өгөх санал гаргасан ч од бүсгүй сонсохыг хүсээгүй гэнэ. \”Манай ажилтан пиццаг авч ирэхийн тулд Лондон руу явахаас өөр аргагүй болсон. Харамсалтай нь, түүнийг эргэн ирэхэд цагийн зүү шөнийн гурван цагийг зааж байлаа. Мэдээж Адель унтаж байсан” хэмээн эх сурвалж өгүүлжээ.
Эх сурвалж http://www.info.mn