Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар долоодугаар сарын 31-ний өдөр Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, “Харгиа” цэвэрлэх байгууламж, 10.000 программист төсөл болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Жайка байгууллага нь манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтаар дээрх сэдвийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж сайн дурын мэргэжилтэн томилон ажиллуулах, аутсорсинг хийх зэрэг цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлах талаар санал нэгдэв.