Монгол улс нүүрсний салбартаа хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Ес дэх удаагаагийн “Coal Mongolia-2019” чуулга, уулзалт нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 2019 оны 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдахаар товлогдсон байна.
“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал ерөнхий зохион байгуулагчаар, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциацийн ерөнхийлөгч Ян Шианфен нарын зочид болоод “Coal Mongolia-2019” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчид оролцох аж.
Чуулга уулзалтын үеэр Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал, Кокс-ийн худалдааны асуудал болон гангын зах зээлийн төлөв байдал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна Өмнөговь аймаг болон ӨМӨЗО Баяннуур аймгийн удирдлагууд, хоёр улсын хил гаалийн байгууллагын төлөөлөл, уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй хэлэлцүүлэг хийх юм.
Уг чуулга уулзалтанд оролцсоноор:
- Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсох
- Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтоох
- Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авах
- Хөрөнгө оруулалт татах, Хөрөнгө оруулалтын төслүүдийг олох
- Борлуулалтаа нэмэгдүүлэх
- Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авах
- Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцох зэрэг давуу эрхтэй болох юм.