Сүүлийн УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхланыг гишүүнээс нь эргүүлэн татах уу, эргүүлэн татаж магадгүй гэх зэрэг түүн рүү дайрсан, унагах гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт түүнтэй өрсөлдөөд ялагдсан хүмүүсээс ч гаргаж буй гэх таамаг бий. Ямартай ч, МУГЖ дуучин С.Жавхланыг УИХ-ын сонгуулийн өмнө \”Илгээлтийн эзэд\” хандивын тоглолт хийж, хөдөө орон нутаг уруу малын тэжээл, өвс хүргэснийг
Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэнд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон гэж буланд шахах арга хэрэглэж байгаа аж.
МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалантай хамтран \”Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ны өдрөөс 2016.06.29-ны 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэгдэж байгаа ч тэрбээр хөдөө орон нутаг уруу өвс тарааснаас бус өөрийн өрсөлдөж ялалт байгуулсан нийслэл, тэр дундаа Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт өвс тараагүй юм.
Дуучин С.Жавхланг эргүүлэн татах ямар ч үндэслэл байхгүй. Дээрээс нь түүнийг шалгаж байгаа, шалгах гэж байгаа гэдэг огт хий хоосон зүйл бөгөөд С.Жавхланг дэмжсэн сонгогчдын эрхэнд ноцтойгоор халдаж байгаад иргэд сонгогчид ихэд бухимдан, \”байдал бишдвэл\” жагсч цуглаж эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл С.Жавхлан гишүүн олон нийтийг турхирч байгаад өөрийг нь унагах гэсэн энэхүү асуудалд байр сууриа илэрхийлж \”Тэр өвсийг чинь мал идсэн. Өвс идсэн хүн байвал надтай холбогдоорой\” хэмээсэн юм. Юутай ч эцэст нь, \”Өвс идсэн хүн байвал С.Жавхлантай холбогдоорой\” хэмээн түүнийг дэмжигчид хэлж буй юм.
Төгс