ОХУ-ын Сибирийн ойд дэгдээд буй гал түймрийг унтраах ажиллагаанд Оросын онцгой байдлын нисэх хүчний Бе-200МЧС гэх энэхүү олон зориулалтай онгоцыг ашиглаж байгаа юм. Энэхүү нисэх онгоц нь гал унтраалтын ажиллагаанд хамгийн их нөлөө үзүүлж байгаа гэнэ. Тус онгоц нь ойн түймрийн ойролцоох нуур, цөөрөм, гол дээр бууж ойролцоогоор нэг удаад 12000 литр ус соруулж аван түймрийн голомтын газар нисэн очиж дээрээс нь усаа асгадаг онгоц юм.