Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болж Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн. Улмаар Ш.Оргил олонхийн санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар сонгогдоод байсныг Ерөнхий сайд өчигдөр захирамжаар баталгаажууллаа.
Ш.Оргил нь НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн бөгөөд инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.
эх сурвалж: dorgio.mn