Та бидний сайн мэддэг цэнхэр айрагны саванд ус, сүү, айраг хийж 24 цаг болсны дараа дээж авч шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 3 дахин их болохыг тогтоосон байна. Энэ нь алсдаа хорт хавдар үүсгэх эрсдэл юм.
Хуванцар савны ёроолд “1, 4” гэсэн дугаар байвал халуун ус, хоол хийхийг хориглодог. Харин “5” дугаартай хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн болоод халуун зүйл хийж болно. Хэрвээ “2, 3” дугаартай бол хавдар үүсгэх аюултай юм. Мөн “7” дугаартай бол хүнсэнд хэрэглэхийг хориглодог байна.